нийгмийн ухаан

философийн тухай ерөнхий ойлголт

12:47 , 2014-11-08 .. Бичигдсэн: философи .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Нэр томъёоны тухай “Философи” хэмээх нэр томъѐог хамгийн анх Пифагор хэрэглэсэн гэдэгбөгөөд эртний Грекийн “цэцэн мэргэнд дурлах, эрхэмлэх” гэсэн үг аж. Утгасанааны хувьд юмсыг танин мэдэхээсээ илүү ухааран ойлгоход чиглэсэн байдаг.

Энэ тухай судлаач Б.Батчулуун тайлбарлахдаа “Эртний Грект мэдлэгийг софиболон технэ гэж хоѐр хуваадаг байж л дээ. Технэ мэдлэг гэдэг нь ерөнхийдөөматериаллаг юмс үзэгдлээс шууд гарсан ойлголт. Өмнө нь татсан жишээгээр болалим, лийр, усан үзэм гэх мэт ойлголт. Харин эдгээрийг нэгтгэн дүгнээд “хаа чбайдаггүй” жимс гэсэн ойлголт гаргаж ирье.

Тэгвэл тэр нь софи мэдлэг болжбайгаа юм. Тийм софи мэдлэгийг сонирхож, түүнд татагдаж байвал философиболно гэсэн үг л дээ” хэмээжээ. Харин “гүн ухаан” хэмээх ойлголтын хувьд XIII зууны үед холбогдох “Арванбуянт номын цагаан түүх”-нд анх бичгээр тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд энэхүүзохиолд төрийн долоон их бингийн нэгэнд тооцогдож өнгөрснийг хөөж онох биедаасан эрдэм ухааны төрөл зүйл болохыг заасан гэж үзэх нь зүйтэй.

Тэгэхээр энэнэр томъѐо нь юуны өмнө тухайн үед аливаа хүн өөрийн язгуур үндэс, гарал угсаа,түүх соѐл төдийгүй гариг дэлхий, орчлон ертөнцийн өнгөрснийг танин мэдэх, түүндтулгуурлаж жам ѐс, зүй тогтлыг онон баримжаалах гэсэн утгыг агуулжээ. Түүнээс гадна “Цагаан түүх”-энд “2-рт, ирээдүйг угтаж онохын дээд оточийн бин, 3-рт,битүүг таньж олох үлэмж мэргэний бин, 4-рт, одоо ахуйг төгс онохын магадмэдэхүйн бин, 5-рт, бусад самбаа өгүүлэхийн урьдаас онохуй гайхамшигт сэцнийбин, 6-рт, аян авын үйлийг ѐсоор мэдэх чадал баатрын бин, 7-рт, таван ухааныгтөгсгөхийн гэгээн билгийн бин” гэж дурьдсанаас үзэхэд чухамхүү “бин” хэмээхуламжлалт нэр томъѐо нь “философи”-той утга дүйж байна.

 Гэвч “бин” гэх үгийнтөрөлх Монгол хэлний “цэцэн оюун, мэргэн ухаан” гэсэн утга нь эдүгээ нэгэнтмартагдах болсон тул нэг талаас долоон бингийн нэгэнд зүй ѐсоор дурьдагддаг,нөгөө талаас судалгаа, сургалт, сурталчилгааны практикт цөөнгүй жил хэрэглэгдэжбайгаа “гүн ухаан”-ыг “философи”-той утга дүйлгэн хэрэглэж занших нь зүйтэй юм.Харин буддын сургаалд бидний “философи” хэмээхтэй дүйцэхүйц агуулгыг“дотоод ухаан”, түүний харилцан адилгүй урсгал чиглэлийг буддын түүх бичлэгт“тогтсон таалал” зэрэг ойлголтоор тус тус тэмдэглэж ирсэн бөгөөд Монголчууд хожмоо XX зууны эхэн хагасаас “философи”-ийг “гүн ухаан”-тай дүйцүүлэнхэрэглэх болсон нь магадгүй “философи”-ийг түүхэн материализмын агуулгаарухаарч байсантай олон талаар холбогдож болох юм.

Энэ бүхний үндсэн дээр энэхүү зохиолд бид “гүн ухаан” ба “философи” хэмээхойлголтуудыг ижил утга агуулгаар дүйцүүлэн хэрэглэж байгааг тэмдэглэвэлзохино. Философи мэдлэгийн үүсэл Философи гэдэг нэр томъѐо эртний грекийн phileo-хайрлах, дурлах,тэмүүлэх, sophia-цэцэн, мэргэн хэмээгч утга бүхий 2 үгнээс үүссэн “Цэцэнмэргэнийг эрхэмлэх“ гэсэн санааг илэрхийлсэн. Пифагор болон бусад

философичдын үзлээр философи бол үнэнийг эрхэмлэдэг, улмаар үнэн рүүтэмүүлдэг мэдлэг юм. Эртний грекийн философичид Платон, Аристотель нарфилософийг зөвхөн цэцэрхэх хэрэгсэл болгохоос хөндий байж, түүнийг үнэнмэдлэг олох үйл ажиллагаа мөн гэж үзсэн байна.Анхны философи сургаалууд Энэтхэг, Хятад, Грек, Египет, Вавилон гэх мэт улсадодоогоос 3000 шахам жилийн тэртээ бараг зэрэг үүсчээ.Гэхдээ философи чухамхүү эртний Грект л сонгодог хэлбэртэй болж чадсан аж.

Философи мэдлэгийн үүсэл, цаашдын хөгжил нь тодорхой улс орны болон улмаарнийт хүн төрөлхтний хөгжлийн тухай төвшин дэх оюуны амьдралын төдийгүйтодорхой нийгэм-түүхэн нөхцлийн бүтээгдэхүүн болж байдаг. Өөрөөр хэлбэл хүнтөрөлхтөн байгалийн төлвөөс нийгмийн төлөвт улам бүр шилжиж буй түүхэнтодорхой нөхцөл бүхэнд философи тодорхой байдлаар зохицож, иймд тэр ньбайгалийг төдийгүй нийгмийг онцлон судлах болсны зохих үр дагавар байдаг ажээ. Философи ба ертөнцийг үзэх үзэл

Ертөнцийг үзэх үзэл бол ертөнц гэж юу болохыг, түүнтэй хүн ямархолбоотойг, улмаар хүний амьдралын утга учир ба зохистой байр суурь нь юу вэ?гэдгийг хамгийн ерөнхий байдлаар илэрхийлж буй хоорондоо уялдаатай янзбүрийн үзлийн цогц мөн. Ертөнцийг үзэх үзлийг янз бүрийн хэв маягт хуваажболдог.

Нэн түрүүнд ертөнцийг үзэх ердийн үзлийн тухай дурдъя:Энэ бол хүмүүсийн өдөр тутмын амьдралын явцад тэдний хувийн амьдралыннөхцөл, хувийн мэдлэг, туршлага, дадал, мэдрэмж, оюуны чадавхи зэргээрнөхцөлдөн аяндаа бий болдог. Малчин, ажилчин, бизнесмен, төрийн түшмэл,эсвэл дээд удирдагч зэрэг өөр байдлын (статусын) хүмүүст насанд хүрэгч бахүүхэд зэрэг ялгаатай насныханд, бас эрэгтэй эмэгтэй хүйснийхэнд ертөнцийг үзэхөөрийн гэсэн ердийн үзэл нь үндэслэгдмэл байдал, боловсруулсан түвшин,хамарсан асуудлын хүрээ зэргээрээ бие биеэсээ ялгаатайгаар төлөвшдөг.

Нийгмийн оюуны соѐлын ямар төрлийн хүрээнд илэрч байгааг нь иш үндэсболговол ертөнцийг үзэх мифологи (шидэт домог зүй), шашны, философийн,шинжлэх ухааны үзэлүүдийг давын өмнө онцолж үзэх шаардлага гардаг.Ертөнцийг үзэх мифологи үзэл бол хүн төрөлхтний оюуны соѐлын хамгийн анхныхэлбэр байсан юм.

 Энэ үзлийн төлөвшил нь овгийн байгууллаас төрт ѐсныбайгуулалд шилжиж байсан, нэн эртний үед хамаардаг. Ард түмэн бүр туулсанамьдралынхаа үйл явдлын зүйлээс домоглон оруулсан тийм уран яруу мифүүд(шидэт домгууд) зохиож иржээ. Тэдгээр нь сэдэв, агуулгын хувьд нэн олон янзбайдаг ч гэсэн заримд нь олон зүйлд давтагддаг. Тухайлбал, ертөнцийн үүсэл,байгууламж, байгалийн гоц үзэгдлүүд, ертөнцийн зохицол зэргийг ид шидийн үүднээс тайлбарласан байдалд нь нийтлэг санаа цөөнгүй бий. Янз бүрийн миф, домогт хүмүүсийн амьдралын сайн, муу, тэдний аж төрөх ѐс,дайн ба энх тунх тогтох зэрэг байгалийн ба нийгмийн онцгой үзэгдэл, үйлявдлуудын шалтгааныг авралт бурхан тэнгэр ба аюулт мангас, хорлогч шулмас,даяар дуурсах гавъяат хаан ба баатар эрс, лусын эзэн гэх мэт шидэт хүчтэнүүдийнбуянтай ба нүгэлтэй янз бүрийн үйлдэлтэй холбон тайлбарласан байдаг.

Тэдгээр нь өөртөө улс төрийн үзэл, мэдлэг, шашны бишрэл, урлаг, гүн бясалгал зэргийнэлементийг шингээсэн байдаг. Тийм өөр өөр элемент нь хүн төрөлхтний оюуны хөгжлийн зохих дараагийн шатанд бие даасан соѐлын төрлүүд болон ялгарчээ.

Ертөнцийг үзэх мифологи үзлээс хальж, үүний сацуу түүний зарим элементийг ньөөртөө шингээх замаар үүссэн ертөнцийг үзэх үзлийн өөр хоѐр хэв маяг нь шашин,философи хоѐр юм.

 Ийнхүү философи, ертөнцийг үзэх үзэл хоѐр яг адил биш юм. Үүнд,ертөнцийг үзэх үзэл ерийн ухамсрын төвшинд илэрч байдгийг өмнө дурдсан билээ.Гэтэл философи нь ердийн төвшний мэдлэг хэзээ ч биш байдаг. Ертөнцийг үзэхүзэл, философи хоѐрыг адилтгаж болохгүйн өөр олон үндэслэгээ бас бий. “Ертөнцийг үзэх философи үзэл” гэдэг ойлголт явцуу утгаараа “онтологи” гэдэгойлголттой ижил агуулгатай байдаг. Чухамхүү онтологи асуудал шийдвэрлэдгийнхнь улмаас ертөнцийг үзэх философи үзлийг олон тооны фиолософи чиглэлийнтөлөөлөгчид хүлээн зөвшөөрдөггүй билээ.

Гэтэл угтаа онтологи шийдвэр,онтологи дүгнэлтүүд оюуны соѐлын янз бүрийн төрлийн хүрээн дэх судалгаандэвристик зохих нөлөө үзүүлж, сэтгэлгээний зогсонги баримтлалыг няцаах чухалхэрэгсэл болж ирсэн байна. Ийм учраас философич бүхэн ертөнцийг үзэх үзлийг,бүр тодорхой хэлбэл онтологи асуудлыг авч үзэх албагүй ч тодорхой заримфилософич ийм асуудал дэвшүүлэхийн ач холбогдолыг үгүйсгэх ѐсгүй байдаг.Харин асуудлыг шийдвэрлэсэн өөр өөр үр дүнд нь шүүмжлэлтэй хандахшаардлага гардаг.

Ертөнцийг үзэх философи үзэл бол онтологи мөнийхөө хувьд ертөнц гэж юувэ?, ертөнц хүн хоѐр ямар харьцаатай вэ? гэдэг асуудлыг ямар нэг байдлааршийдвэрлэдэг тодорхой хэв маягийн онолын үзлүүдийн цогц мөн. Иймд онтологийгтовчоор ахуйн тухай сургаал гэж тодорхойлдог.

 Онтологи сургаалд үндсэн гурван хэв маяг онцгой нөлөө бүхий байдаг.Тэдгээрийн агуулгыг товч авч үзье. 1. Материализм (“биет” гэсэн утгатай латин гаралтай үг юм.) Энэ болаливаа номын ахуйн үндэс, субстанци бол материаллаг эхлэл, матери мөнхэмээдэг ертөнцийг үзэх үзэл юм. Уламжлалт философид “субстанци” гэдэгойлголт бол объектив бодит байдлыг дотоод хөгжлийнх нь бүх хэлбэр нэгдэлд ньилэрхийлдэг ойлголт мөн. Хүн төрөлхтний түүхийн танин мэдэхүйн ба нийгмийнтодорхой нөхцөлд материализмын өөр өөр хэлбэр үүсэж, шинэ хэлбэр нь өмнөхүүдийнхээ тодорхой нөлөөг амсахын зэрэгцээ тэдгээрийг бие даасанбайдлынх нь хувьд үгүйсгэх юм уу тэдгээртэй зэрэгцэн оршиж ирсэн байна.

 ЭртнийДорно дахины болон эртний Грекийн философийн олон томоохон төлөөлөгчертөнцийн үндэс нь ус, гал, шороо, агаар гэх мэт бодисын аль нэгийг юм уузаримынх нь хослолыг хэмээн тайлбарлаж байсан нь ертөнцийг үзэх материалистүзлийн анхны түүхэн хэлбэр аж. Материализмыг тууштай, цэгцтэй боловсруулсананхны томоохон сургаал бол XYIII зууны францын материализм мөн. 2. Идеализм (“санаа” гэсэн утгатай эртний грек үгнээс гаралтай нэр томъѐо).Энэ бол ертөнцийн байгууламжийг, түүнийг хэрхэн танин мэдэх ѐстойгтайлбарлахдаа ямар нэгэн санаалаг зүйлийг үүтгэл, зонхилох эх сурвалж мөн гэдэг ертөнцийг үзэх үзлийн, танин мэдэхүйн ба үнэлэмжийн ойлголт мөн.Идеализмын хоѐр үндсэн хэлбэр байдаг. Тэдгээрийн нэг нь объектив идеализммөн. Объектив идеализм бол хүнээс, төрөлхтнөөс үл хамаармал (ерөнхий санаа,туйлын санаа гэх мэт) ямар нэг санааг үүтгэл болгон тунхаглахдаа материаллагертөнцийг тэрхүү санааны сүүдэр, унац гэж үздэг философи баримтлал мөн.Идеализмын нөгөө хэлбэр нь субъектив идеализм мөн.

Энэ бол хүний мэдрэхүй,сэтгэхүй, авир үйлдэл зэргийн аль нэг элементийг үүтгэл гээд юмс бол тэрэлементээс хамаармал, хэмээдэг философи үзэл мөн. Ийнхүү “идеализм гэдэг нэртомъѐо философид зөвхөн онтологи утгатай биш бас өөр олон утгатай. 3. Шашны трансцендентализм. Янз бүрийн философи сургаалдтрансценденталь зүйл гэдэг ойлголт өөр өөр агуулгатай байдаг.

Харин шашнынөлөө бүхий олон философид ярьдаг трансценденталь зүйл бол тэдгээрийнертөнцийг үзэх үзлийн нийтлэгийг илэрхийлдэг. Үүнд, тэдгээр философийнүүднээс трансценденталь зүйл бол бурхан тэнгэрийн буюу бурхан тэнгэрлэг далдбайгаагийн мөн чанараас нь шууд, зайлшгүй байдлаар урган гшардаг үндсэнтодорхойлолтууд, иймд танин мэдэхүйн ерөнхий ойлголтууд ба категориудаасдээгүүр байдаг зүйлс (янз бүрийн трансценденталии) мөн.

Тэдгээр трансценденталии буюу субстанциуд гол шинжүүд нь болж байдагтрансценденталь зүйл бол христос шашны орчин үе дэх янз бүрийн философид“дээд ахуй”, “бурхан тэнгэр”, “бурхан тэнгэрлэг(дээд) нууц”, “омега цэг” гэх мэт өөрөөр нэртэй байдаг. Энэ нь трансценденталь зүйлийг тэдгээр философи тодорхойялгаатай ойлгодгийн гэрч юм.

 Онтологи асуудлыг материализм, идеализм, шашны трансцендентализмзэргийн аль нэгний нь тодорхой хэлбэрийн үүднээс шийдвэрлэх үндсэн дээрертөнцийг зөвхөн нэг субстанциас тогтдог гэж үздэг философи үзлийг монизм(“нэг” гэсэн утгатай Грек үгнээс гаралтай нэр) гэдэг. Тийнхүү монизмын гурванүндсэн хэв маяг байдаг.

Зарим философич онтологи асуудлыг шийдвэрлэхдээматериализм, идеализм, шашны трансцендентализм зэргийн тодорхойхэлбэрүүдийг хослуулан баримталсан онол боловсруулдаг. Онтологи асуудлыгболовсруулдаг ийм зарчмыг плюрализм (олон ургальч үзэл) гэж нэрлэдэг.Плюрализмын өргөн дэлгэрсэн философи хэлбэр нь дуализм (“хоѐрдмол” гэсэнутга бүхий латин үгнээс гаралтай нэр) мөн.

Энэ бол ертөнцийг хоѐр субстанциастогтдог хэмээгч үзэл мөн. Материализм, идеализм, шашны трансцендентализм зэргийг хамтад нь“метафизик” хэмээн нэрлэдэг. Гэхдээ “метафизик” гэдэг ойлголт нэлээдтохиолдолд онтологийн төдийгүй уламжлалт философийн бусад олонбүрэлдэхүүнийг өөртөө багтаан илэрхийлдэг. Философийн үндсэн асуудал, философийн судлах зүйл ба философийн тухай тодорхойлолт Зарим философи сургаал “философийн үндсэн асуудал“ гэдэг ойлголташигладаг. Энэ бол тухайн философид нэн түрүүнд гарцаагүй шийдвэрлэдэг бөгөөд түүнийг хэрхэн шийдвэрлэсний дагуу бусад асуудал нь тайлбарлагддагтийм асуудлыг илэхийлдэг ойлголт мөн. Уг ойлголтыг ашигладаг үгүйгээс үлхамааран аливаа философид үндсэн асуудал байдаг гэж болно.

Заримфилософийн үндсэн асуудал ижил байдаг. Харин түүнээ шийдвэрлэсэн ньялгаатай, заримынх нь бүр эсрэг тэсрэг байдаг. Жишээ нь, Ф.Энгельс “...бүхфилософийн ялангуя шинэхэн философийн агуу их үндсэн асуудал нь сэтгэхүйахуйтай харьцах тухай асуудал юм” гэж бичсэн юм. Тэгээд уг асуудлыг хэрхэншийдвэрлэсэнээрээ аливаа философи нэг бол материалзмын нэг идеализмынлагерьт багтдаг хэмээн Ф. Энгельс тайлбарлажээ. (ийм санааг Ф. Энгельсээс өмнөч гэсэн XYIII зууны францын материализмын зарим төлөөлөгч болон Гегель зэрэгзарим философич онцлон дурддаг байжээ).

 Аливаа философи үндсэн асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг байдлаасаахамаарч онтологи, гносеологи, методологи аксеологи (үнэлэмжийн тухайсургаалын) праксиологи (үйлдлийн тухай сургаалын) зэрэг асуудлыг бүгдийг нь уу,эсвэл заримыг нь авч үздэг байдал тодорхойлогддог. Философи ийнхүү олон чиглэлээр илэрч тэдгээр чиглэл бүр өөр өөрийнсудлах зүйлтэй байдаг учраас тэдгээр чиглэл бүр өөр өөрийн онцлогийгилэрхийлсэн тус тус философийн тодорхойлолт боловсруулдаг.

Тэдгээртодорхойлолт бүрт зохих эерэг үнэлэмж байдаг. Гэхдээ ийм олон янзтодорхойлолт нь философи гэж юу вэ? гэдэгт хариулт өгсөн нэгдмэл (синтетикбуюу интеграль) тодорхойлолт томъѐолоход бэрхшээл учруулдаг.

Энэ нь заримфилософич “соѐлын амьдралын ерөнхий холбоонд шинжлэх ухааны эзэлдэг байрсуурь олон байхын хэрээр философи бас олон хэлбэр ба ач холбогдолтой байдаг бөгөөд философийн тухай ямар нэг нэгдмэл ойлголтыг түүнээс гарган авчболдоггүйн шалтгаан энд юм” гэсэн дүгнэлт хийхэд хүргэжээ.

Германы философич В.Виндельбандын эл дүгнэлт нь шинжлэх ухааны тухай философийн янз бүрийнчиглэл байдгаас иш авсан юм. Харин шинжлэх ухаан бол зөвхөн байгалийг ямарнэг хэмжээгээр танин мэддэг болохоос хүнийг жинхэнэ ѐсоор танин мэддэг мэдлэгбиш гэж үздэг янз бүрийн чиглэлийн философи бас байдгийг харгалзвалфилософийн тухай нэгдмэл, ерөнхий тодорхойлолт боловсруулах гэхэдВ.Виндельбандын өгүүлснээс хавьгүй их бэрхшээл байдаг.

 Философийн тухай ерөнхий тодорхойлолт боловсруулах зорилгыгфилософийн түүхийн үе үеийн олон сэтгэгч дэвшүүлж, зохих үр дүнд хүрч иржээ.Уламжлалт (сонгодог) ба уламжлалт биш (сонгодог биш) аливаа философийнсудлах зүйл дэх нийтлэг талыг илрүүлж чадвал философийн тухай ерөнхий(интеграл) тодорхойлолт томъѐолж болох үндэстэй. Ийм үзлийн үүднээс хандвалXX зууны бүх философид зарим чухал нийтлэг шинж бий юм. Үүнд:1. Аливаа философи ямар нэг хэмжээний нийтлэгийг илэрхийлдэг нь позитивистба постпозитивист чиглэлүүд бүх шинжлэх ухааныг хамарсан; иррационалист олончиглэл урлагийн олон салбарыг адилхан хамарсан; диалектик бол байгаль,нийгэм, сэтгэхүй гурвыг бүхэлд нь хамарсан; шашны философид трансцендентальертөнц, эгэл ертөнц хоѐрын харьцааг тайлбарласан; шашныхаас бусад метафизикфилософиуд материаллаг зүйл, санааны зүйл хоѐрын харьцааг шийдвэрлэсэн;

сонгодог структурализмын төлөөлөгчид бүтэцчилэх аргыг соѐлын аливаа төрөлдхэрэглэх дүрэм боловсруулсан; постструктуралист ба постмодернистфилософидолтынхон шинжлэх ухааны ба шинжлэх ухааны биш аливаа текстенданализ хийх нийтлэг зарчмуудыг илрүүлэх зорилт тавьдаг зэрэг өөр өөр хэвмаягийн ерөнхийг онцолдог.

 Тодруулж хэлбэл, хэрэв тухайн асуудлыг физийншинжлэх ухаан уран зохиолын онол зэргийн зөвхөн өөр өөрийнх нь хүрээндшийдвэрлэж байвал үр дүн нь тэр хүрээндээ л хүчинтэй мэдлэг байдаг бөгөөдхарин уг үр дүн зөвхөн физикт биш харин дор хаяж аливаа шинжлэх ухаанд, мөнурлагийн аль нэг төлвийн хүрээнд боловсруулсан судалгааны үр дүн наад зах ньурлагийн янз бүрийн төрлийн хүрээнд тус тус ач холбогдолтой онол ба онолынзарчим болж байвал тэр нь философийн төрлийн мэдлэг болж хувирдаг.2. Орчин үеийн янз бүрийн философи чиглэлд антропологи (хүний амьдралынтухай сургаалын) тодорхой асуудал судлах зүйлд нь ямар нэг байдлаар заавалордог болжээ.

 Шинжлэх ухааны асуудлыг авч үзэх нь философид хангалттай гэжзарлан, асуудалд тийм байр сууринаасаа ханддаг позитивизм, эмпириокритицизм,неопозитивизм зэрэг философийн төлөөлөгчид хүртэл хүн ба нийгмийн асуудалруу гарцаагүй орж ингэхдээ уг асуудлыг натурализмын (механикчлах, амьтанчлах,физикчлэх гэх мэт) аль нэг хэлбэрийн үүднээс шийдвэрлэдэг. Мөнпостмодернизмийн төлөөлөгчид хүний тухай асуудлыг уруудраг үзлийн(пессимист) үүдээс боловч авч үздэг. 3. Праксеологи (үйлдлийн онолын) элемент аливаа философид илэрдэг гэж болно. Жишээ нь, шинжлэх ухааны тухай философийн янз бүрийн хэлбэрийнтөлөөлөгчид эх хэлний ба зохиомол хэлний системийн тодорхой тодорхой хэвмаягийн илэрхийлэлд логик шинжилгээ хийгээд философи дүгнэлт хийдэг үйлдлээ“анализ“ гэж нэрлэдэг. Энэ мэтчилэнгээр хүний үйлдлийн биет (физик) басанаалаг, сэтгэллэг (психик) ба сэтгэхүйн, ухамсарт ба ухамсарт биш (инстинктив),бишрэлийн ба шинжлэх ухааны зэрэг өөр өөр талын аль нэгийг юм уу заримхэдийнх нь уялдааг янз бүрийн философи онцлог авч үзээд түүнээ “туршлага“,“ойлгохуй“, “гэгээрэл“, “шинжлэх ухаануудын аргын нэгдлийг тогтоох“, “амьдрал“,“практик“ гэх мэт нэр томъѐогоор илэрхийлж байдаг. 4. Танин мэдэхүйн тодорхой асуудлыг ямар нэг байдлаар авч үзэншийдвэрлэдэггүй тийм философи байдаггүй. Энэ асуудлаархи онолоо янз бүрийнфилософи “гносеологи“, “эпистемологи“, “баттай үнэний тухай онол“, “шүүмжлэлтрационализм“, “шалгуурын тухай онол“ гэх мэтээр нэрлэдэг.

 Энэ нь танинмэдэхүйн нарийн төвөгтэй олон талт үйл явцын аль нэгийг юм уу зарим хэдийгонцлон авч үздэгтэй ихээхэн холбоотой байдаг. Дор хаяж энэ дөрвөн асуудлыг ямар нэг байдлаар уялдуулан авч үзэх ньуламжлалт ба уламжлалт биш аливаа философийн судлах зүйлийн гарцаагүйэлементүүд болдог (харин тэдгээр нь тухайн асуудлыг шийдвэрлэх байдал нь биебиеэсээ ялгаатай, заримынх нь хувьд эсрэг тэсрэг ч байдгийг мартаж болдоггүй.)

Дээр өгүүлсэн зүйлсээсээ аливаа философид холбогдох нэгтгэгч(интеграль)тодорхойлолтын нэг хувилбар томъѐолон илэрхийлье. Үүнд, философи бол хүнийүйлдлийн янз бүрийн талын аль нэгийг юм уу зарим хэдийг авч үзээд оюуны соѐлын өөр өөр төрлийн дор хаяж аль нэгэнд бүхэлд нь эсвэл хүний үйлдлийннаанадаж аль нэг талд бүхэлд нь ач холбогдолтой тодорхой онолуудболовсруулдаг өөр өөр хэв маягийн онолын сургаалын цогц мөн.

Гэхдээ аливаа философич, хүчинтэй байх интеграль тодорхойлолтыг өөр өөрүндэслэгээний үүднээс янз бүрийн хувилбараар боловсруулах бололцоо бий гэжүзэх ѐстой. Энд хоѐр жишээ авъя. Францын философич, постмодернист Ж.Ф.Лиотарын үзлээр философи болтухайн хэллэг шинжлэх ухааны шинжтэй нь хүний зөвшөөрөгдөх янз бүрийннөхцлийн цогц шаардлагыг (легитимацийг) тогтоон тодорхойлогч уялдмал хэллэгмөн. Харин францын постмодернизмын өөр хоѐр төлөөлөгч Ж.Делѐз, Ф.Гваттаринар философи бол янз бүрийн концептийг бэлтгэж, бүтээж, төлөвшүүлэх урлагмөн гэж үздэг.

 Энд дурдагдаж буй “концепт“ бол шинжлэх ухааны бий болгодогойлголтууд (категори) биш харин өөртөө сэтгэхүйн үр дүнг төдийгүй бас хүртэхүй,догдлон мэдрэхүй, заншил, цухалдал зэрэг сэтгэцлэг зүйлсийг хамаардаг тиймфилософи бүтээгдэхүүн, тийнхүү объектив, субъектив элементийг зориуд өөртөөбагтаадаг философи бүтээгдэхүүн байдаг. Ийнхүү сонгодог ба сонгодог биш улмаар постмодернист аливаа философибаримтлалын үүднээс философи бол мэдлэгийн зөвхөн нэг төрлийн, түүний альнэг салбарын хүрээнээс хальсан баримтлалуудын цогц байдаг.

Философийн гносеологи (танин мэдэх) ба үнэлэмжийн (аксиологи) функци Ертөнцийг үзэх аливаа философи аваас танин мэдэхүйн тухай асуудлыгямар нэг байдлаарр дэвшүүлээд түүнээ өөрийнхөөрөө шийдвэрлэдэг. Ийнхүүаливаа философид гносеологи (“мэдлэгийн тухай сургаал” гэсэн утга бүхий грекүг) тодорхой функци (“үйлдэл, хөдөлгөөн“ гэсэн утга бүхий латин үг) байдаг.Мэдлэгийн бусад төрөл ч бас гносеологи тодорхой функцитэй нь ойлгомжтой.Тэдгээрийнхээс философийн гносеологи функци ялгагдах нэг чухал онцлог гэвэлфилософи танин мэдэхүй бол мэдлэгийн дор хаяж аль нэг (шинжлэх ухаан,урлагийн мэдлэг, шашин, ѐс суртахууны мэдлэг зэрэг) төрлийн хүрээндуниверсаль (түгээмэл) ач холбогдолтой байдаг.

 Бүр эртний философичид үүнийгзааж байлаа. Ялангуяа Аристотель, тусгай шинжлэх ухаанууд ахуйн өөрөөртөрлийг судалдаг бол байгаа бүхний хамгийн ерөнхий зарчмуудыг танин мэдэхийгфилософи зорьдог гэж бичжээ. Бас ХХ зууны Германы философич И.Кант, танинмэдэхүйн үндсэн зорилт нь хүн төрөлхтний янз бүрийн мэдлэгийг синтезлэхэдоршино гэжээ. Туршлагын мэдлэг ба аль нэг шинжлэх ухааны мэдлэг нь хичнээнарвин, хичнээн баттай үнэн юм шиг байдаа ч гэсэн тэдгээр нь ертөнцийн бүхэлд ньухааран танин мэдэх гэсэн зорилтыг тавих үндэсгүй байдаг. Гагцхүү философитанин мэдэхүй л ертөнцийг бүхэлд нь танин мэдэх зорилт тавиад тодорхой үр дүндхүрч байдаг. Гэвч уг үр дүн хангалттай байж хэзээ ч чаддагүй гэж олон философиүздэг. Үүнтэй холбоотойгоор философийн түүхэнд скептицизмийн янз бүрийнхэлбэр бий болжээ.

. Скептицизм (“судлагч шалгагч” гэсэн утга бүхий грек үгнээс гаралтай нэртомъѐо) бол эргэлзээг, ялангуа үнэн баттайд эргэлзэхийг сэтгэхүйн зарчимболгодог философи үзэл мөн. Скептицизмийг зөвхөн гутранги (пессимист)гносеологи зарчим байдлаар тайлбарладаг философи үзэл байдаг. Үүний эсрэг:скептицизм бол төөрөгдлийг гэтлэн давах үнэнийг олоход тусалдаг философизарчим мөн гэдэг философи үзэл бас байдаг. Ийм өөдрөг (оптимист) үзлийнүүднээс хандвал эртний Грект философийн бие даасан чиглэл болж хөгжсөнскептицизм бол өмнөх үе үеийн философи сургаалд догматик баримтлал ноѐрхожирснийг үл таашаасны илэрхийлэл байдаг.

Шинэ үеийн философи дахьскептицизмийн үүднээс хүн зөвхөн сэрлийнхээ хүрээнд баримтуудыг танин мэдэжчаддаг бөгөөд харин түүний (сэрлийн) цаана бий болдог онол ба онолынтаамаглалуудын үнэн юм уу, худлааг тогтоох арга байдаггүй. Шинэ үеийнфилософи дахь скептицизмийн томоохон төлөөлөгч бол ХҮIII зууны английнфилософич Д. Хьюм мөн (монгол хэлэнд энэ нэрийг бас “юм” гэж галигладаг). Философийн бүрэлдэхүүн Тухайн философийн бүрэлдэхүүн бол тэр философи ямар ямар функцибүхий байгаатай нь чухал холбоотой байдаг. Ингэхдээ философийн бүрэлдэхүүнфункци хоѐрыг ялгах хэрэгтэй юм. Аль нэг философийн функциуд бол философисудлах зүйлээ авч үзэхдээ онолын ямар ямар хэв маягийн зарчмыг аргазүйнхолбогдох үндэс болгохоо шийдвэрлэсэн байдал мөн. Харин тухайн философийнбүрэлдэхүүн бол тэр философийн хүрээн дэх харьцангуй бие даасан судлах зүйлбүхий янз бүрийн сургааль мөн.

 Орчин үеийн бүх философи чиглэлийн бүрэлдэхүүн хэсгүүдийг тоочиндурдвал олон аравт хүрнэ. Иймд тэдгээрийг төрөлжүүлэн цөөлж бүлэглэвэл нэнтүрүүнд дараах философи салбаруудыг дурьдах шаардлагатай. Үүнд:1. Онтологи2. Танин мэдэхүйн онол3. Нийгмийн тухай философи4. Методологи /аргазүй/5. Логик6. Философийн түүх7. үнэлэмжийн тухай философи /аксиологи/8. Шинжлэх ухааны тухай философи9. Соѐлын тухай философи



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 19 -р хуудас Нийт хуудасны тоо: 19 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

философи
социологи
монголын түүх

Сүүлийн бичлэгүүд

Давхраажилтын тогтолцоо, орчин үеийн давхраажлын онолууд
Нийгмийн нийтлэгийн тухай ойлголт түүний төрөл зүйл
Социологийн шинжлэх ухааны бүтэц үүргүүд
Нийгмийн хэлбэрүүд
Социологийн шинжлэх ухааны бүтэц үүргүүд
Сонгодог социологи
Социологийн шинжлэх ухааны үүсэл , судлах зүйл ба танин мэдэхүйн обьект
Монголын юань гүрэн байгуулагдсан нь, төр нийгмийн бүтэц зохион байгуулалт
Монголын төмөрлөг зэвсэгтний үе
Нүүдлийн ба суурьшмал соёл иргэншил
Их монгол улс байгуулагдсан нь түүний үр дүн,төр нийгмийн бүтэц зохион байгуулалт
Монголын эртний улсуудын нийгэм, төр, соёл,иргэний түүх
Монголын түүхийн судлах зүйл судалгааны арга ач холбогдол, түүхийн үечлэл
Орчин үеийн хэрэглээний ёс зүйн зарим асуудал
Ёс зүйн үндсэн ойлголт

Найзууд




:-)
 
xaax